ОХУ-ын хоккейчин “онигор нүдтэй” гэсэн дохио гаргасан үйлдэлдээ торгууль хүлээжээ

Спорт

Оросын тамирчин Хятадын тоглогч руу хандан "онигор нүдтэй" гэсэн дооглонгуй дохио өгсний дараа олон нийтийн шүүмжлэлд өртөж, хийсэн үйлдлийнхээ төлөө уучлал гуйжээ.

Өнгөрөгч Ням гарагт болсон Казахстан Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх тэмцээнийн үеэр Торпедо хоккейн клубын тоглогч Стас Петросян Бээжин дэх HC Kunlun Red Star багийн тоглогч Hu Yang руу доромжилсон зангаа үзүүлсэн байна. Тухайн үйлдлийг тоглогчид мөсөн дээр зөрчилдөж зодоон үүссэний дараа гаргажээ.

Петросяны гараараа нэг нүдээ хойш нь татаж байгаа нь дүрс бичлэгт орсон байа. Ху Янг мөн хариу үйлдэл хийж буй нь бичигджээ.

21 настай Оросын тоглогчийг ёс зүйн хэм хэмжээ зөрчсөнийх нь төлөө торгож, хоккейн клуб мөн Ху Янгаас уучлал хүсч арьс өнгөөр ялгаварлах явдлын эсрэг байдаг гэдгээ илэрхийлжээ.

Петросян мөн өөрийн үйлдлийг байж боломжгүй гэж хүлээж, гэхдээ өөрийгөө арьс өнгөөр ялгаварлагч бус, зодооны дараах сэтгэл хөдлөлдөө автсан гэжээ.

"Болсон явдалд үнэхээр харамсаж байна. Би хэзээ ч хүмүүсийг  гарал үүсэл, арьс өнгөөр нь ялгаварладаггүй. Kunlun Red Star болон Ху Янгд өөрийн биеэр уучлал гуйхыг хүсч байна "

гэжээ.