Хятадад үндэсний спортын их наадам болж байна

Спорт

Манай урд хөршид Үндэсний спортын их наадам эхэлжээ. Хятадын өнцөг булан бүрээс тамирчид Шэньси мужийн Сиань хотноо болж байгаа 14 дэх удаагийн үндэсний спортын их наадамд оролцохоор ирсэн байна. 

Хятадын баруун хойд хэсэгт байрлах Шэньси мужийн Сиань хотноо болж байгаа спортын их наадмын нээлтийн ёслолд Хятадын төрийн тэргүүн Ши Жинпинь биечлэн ирж, баг тамирчдад амжилт хүсчээ. 4 жил тутамд болдог Үндэсний спортын их наадам нь Хятадын “мини-олимп” гэж тооцогддог, спортын томоохон уралдаан тэмцээн юм.

Хятадын удирдагч Ши Жинпин, гэргий Пэн Лиюаний хамтаар спортын их наадамд оролцож байгаа баг тамирчдад амжилт хүсч, шударгаар өрсөлдөн цаашид улс орныхоо нэр хүндийг тив дэлхийд өргөх шилдэг тамирчдаа шалгаруулахыг хүсчээ.

Спортын их наадам цэнгэлдэх хүрээлэнд улсынхаа туг далбааг залж, төрийн дууллаа эгшиглүүлэн, ерөнхийлөгч Ши Жинпин тамирчдад амжилт хүссэнээр эхэлжээ. Энэ сарын 15-27-ны хооронд болох спортын их наадмын үеэр спортын 54 төрөлд тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм. Үндэсний спортын их наадамд Хятадын өнцөг булан бүрээс ирсэн 12 мянган тамирчин оролцож байна.