“Бээжин-2022” өвлийн олимпийн наадмын албан ёсны зурагт хуудаснуудыг танилцууллаа

Спорт

Манай урд хөршид ирэх 2022 онд болох Өвлийн Олимп, Паралимпийн наадамд зориулсан зурагт хуудаснуудыг танилцуулжээ. “Бээжин-2022” Өвлийн наадмын албан ёсны зурагт хуудаснуудыг Бээжингийн загвар дизайны долоо хоногийн үеэр танилцуулсан байна. 

Олимпийн зурагт хуудас нь “Бээжин-2022” өвлийн Олимпийн наадмын илэрхийлэл, дүрслэл болон олон нийтэд хүрч байгаа юм. Олимпийн албан ёсны цуврал постерууд нь албан ёсны болоод сурталчилгааны гэсэн хоёр чиглэлээр ашиглах зориулалттай байх гэнэ.

“Бээжин-2022” өвлийн Олимп, Паралимпийн наадам “Ирээдүйн зүг хамтдаа” гэсэн уриан дор болох юм. Тэгвэл “Бээжин-2022” наадмын зохион байгуулах хорооноос танилцуулсан албан ёсны постер зурагнууд нь 3 хос зургаан зурагнаас бүрдэж байна.

Харин сурталчилгааны зориулалтаар ашиглагдах зурагт хуудаснууд нь Өвлийн Олимп болоод Хятадын соёл уламжлал, Бээжин хотын онцлогийг харуулсан, мөн өвлийн спортын төрлүүдийг тодотгосон дүр зурагнуудаас бүрдэж байна. Сурталчилгааны зорилгоор  ашиглах 11 зурагт хуудасны дизайныг Олимпийн постерын зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлээс сонгон шалгаруулж авчээ.