Дэлхийн бодибилдинг, биеийн тамирын спортын тэмцээнээс Монгол тамирчид 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ

Спорт

Сингапурт төвтэй Дэлхийн бодибилдинг, биеийн тамирын спортын холбоо (WBPF)-ноос 12 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 4-7-ны хооронд зохиож байна.

Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо болж буй тэмцээнийг Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооны 10 тамирчин зорьсон. Одоогоор 5 медаль хүртээд байна. Тодруулбал, 

- Т.Болор эмэгтэйчүүдийн 21 хүртэлх насны "junior fitness" ангилалд мөнгө, "senior fitness open" ангилалд мөнгө

- Д.Энхбилэг эмэгтэйчүүдийн "senior fitness open" ангилалд хүрэл

- Ж.Баянмөнх эрэгтэйчүүдийн "senior fitness open" ангилалд мөнгө

- Э.Лхагва-Очир эрэгтэйчүүдийн "senior fitness open" ангилалд алт

- С.Дуламрагчаа эрэгтэйчүүдийн "master bodybuilding" 50-60 насны ангиллын -80 кг жинд алтан медалийг тус тус хүртжээ.

Харин А.Отгонбаатар, Б.Мөнхбилэг, Д.Бадамханд, З.Оюун-Ундрах, Т.Урангоо нар өнөөдөр тэмцээндээ оролцоно.

10 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно