П.Бүрэнтөгс аварга залуу гэр бүлд бүрэн тавилгатай гэр өгнө

Спорт

Монгол Улсын аварга П.Бүрэнтөгсийн санаачилгаар “Бүрэн Монгол” төслийг хэрэгжүүлэх болсон талаар төслийн багийнхан мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Бүрэн Монгол" төслийн хүрээнд ойрын хугацаанд буюу 2022 онд хэрэгжүүлэх ажлуудын нэг болох "Бүрэн Монгол гэр" төслийг өнөөдөр танилцуулж байна. Уг төслийг 21 аймагт хэрэгжүүлж, аймаг бүрээс нэг залуу гэр бүлд бүрэн тавилгатай монгол гэр бусад шаардлагатай эд зүйлсээр хангах юм. Хөдөлмөрч хичээнгүй, амьдралын түвшин доогуур өрхийг сонгож төсөлд хамруулна гэлээ.  

Мөн "миний санаачилгыг дэмжсэн хүмүүстэй нэгдээд одоогоор 14 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Эхний ээлжид бид төслөө өөрсдийн санхүүжилтээр хэрэгжүүлээд явж байна. Цаашдаа хандив цуглуулах, олон улсын жишигт нийцүүлэх ажлыг хийгээд явна" гэсэн юм.