Аргентины домогт хөлбөмбөгчин Диего Марадонаг санан дурсч байна

Спорт

Италийн өмнөд хэсэгт байрлах Неаполь хотын иргэд Аргентины домогт хөлбөмбөгчин Диего Марадонаг өнөөдрийг хүртэл санан дурсч, түүний нэр алдрыг магтан дуулсаар байна.

Неаполитанчууд Марадонагийн зураг хөрөг, түүний нэртэй холбоотой бүхнийг өнөөдөр ч дурсан санагалзаж, сурталчлан дэлгэрүүлсээр байгаа юм. 

Неополитаны гудамжинд домогт хөлбөмбөгчний зураг бүхий богино цамц өмссөн хүмүүс, мөн гудамж талбайд Марадонагийн дүр төрхийг олон харж болно.

Неаполь хотын байшин барилгуудын ханан дээр ч Аргентины нэртэй хөлбөмбөгчний зургийг шигтгэн хаа сайгүй зуржээ. 1990 онд зурсан энэ ханан дээр зураг л гэхэд өнөөдөр ч бүдгэрээгүй хэвээр байна.

Марадона хөлбөмбөгийн “Наполи” багийн бүрэлдэхүүнд Италийн 2 удаагийн аварга, УЕФА-гийн цомын аварга болж байсан юм. 11-р сарын 25-нд домогт Диего Марадонагийн таалал төгссөн өдөр Неаполийн иргэд Аргентины хөлбөмбөгчнийг мөн л нэхэн дурсч байна.