Бээжин-2022: Тэшүүрийн эмэгтэйчүүдийн 3000 м төрөлд Нидерландын тамирчин алт авлаа

Спорт

Нидерландын тамирчин Ирен Схаутен тэшүүрийн эмэгтэйчүүдийн 3000 метр төрөлд алтан медаль хүртэж мөн Олимпын рекорд тогтоолоо.

Тэрээр 3:56.93 хугацаанд уралдааны өндөрлөж аваргын тавцан дээр зогсох алтан медалийн эзэн болсон бол мөнгөн медалийг Италийн Франческа Лоллобрижида, хүрлийг Канадын тэшүүрчин Изабель Вайдеман нар тус тус хүртлээ

Алтан медалийн эзэн Ирен Схаутений баримталдаг зарчим нь "Бүх зүйл хяналтад байгаа үед та удааширч болно".

Схаутен 2002 оны Солтлэйкийн өвлийн олимпын наадамд Германы тэшүүрчин Клаудиа Пехштэйний тогтоосон 3:57.70 амжилтыг 3:56.93 секундээр Олимпын рекордыг шинэчилсэн байна.

Тэрээр уралдааны дараа алтан медаль авсан сэтгэгдлээ хуваалцахдаа 2018 оны Пёнчаны өвлийн олимпын наадамд 3000 метрт оролцож чадалгүй өнгөрсөн талаараа дурджээ.

"Нидерланд Улс надад маш их найдаж байсан нь их хэцүү санагдаж байлаа. Эцэст нь ингээд чадсандаа их баяртай байна. 4 жилийн өмнө би 3000 метр төрөлд өрсөлдөхийг хүсч байсан ч шалгуурт нь тэнцэж чадаагүй. Би хүүхэд байхаасаа Олимпын алтан медаль хүртэх том мөрөөдөлтэй байсан. Одоо энэ медальтай боллоо"

гэжээ.