Өвлийн олимпын гурван удаагийн аварга Шон Уайт зодог тайлна

Спорт

АНУ-ын иргэн, снөүбордын тамирчин, өвлийн олимпын гурван удаагийн аварга Шон Уайт “Бээжин-2022”-ын дараа зодог тайлахаар болжээ.

Өдгөө 35 настай тэрээр таван удаа өвлийн олимпт орж байсан бөгөөд гуравт нь алтан медаль хүртэж байсан юм. Тэрээр Турин, Ванкувер, Пёнчанд болсон олимпуудад аварга болж байжээ. Энэ удаагийн өвлийн олимпын дараа зодог тайлах болсон шалтгаан нь түүний нуруу, өвдөг өвддөг болсонтой холбоотой хэмээн мэдэгдсэн байна.

1998 оноос хойш олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцож байгаа тэрээр урт улаан үсээрээ алдартай.