Бээжин-2022 Өвлийн олимпын наадамд уран гулгалтын төрлийн анхны алтан медалийг Оросын олимпын хорооны баг хүртэж, мөнгөн медалийг АНУ, хүрэл медалийг Японы баг авлаа.
Оросын олимпын хорооны баг ийнхүү алтан медаль авахад 15 настай уран гулгагч тамирчин Камила Валиевагийн үзүүлбэрүүд маш их түлхэц болж багийн нийлбэр оноог урагшлуулсан юм.
Тэрээр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан богино болон чөлөөт үзүүлбэрийн хоёуланд нь түрүүлснээр багийн нийт оноо 74 болж, аваргын тавцан дээр зогсох болсон. Харин АНУ нь 65 оноогоор мөнгө хүртлээ.