Тамирчин Жү олимпийн нээлтэн дээр хальтирч унаснаар Хятадуудын эгдүүцлийг хүргэжээ

Спорт

Америкт төрсөн Хятад гаралтай уран гулгалтын тамирчин Жү И олимпийн нээлтэн дээр хальтирч унасан бичлэгийг хэдхэн цагийн дотор 200 сая хүн үзсэн юм.

Ялангуяа Хятадын твиттер Вейбө платформ дээр энэ бичлэг тухайн өдрийн хамгийн хандалт өндөртэй мэдээлэл болов. Иргэд түүний бичлэгэн доор өрөвдсөн гэхээсээ илүүтэй доромж утгатай сэтгэгдлүүдийг үлдээж байсан бөгөөд дөнгөж шинээр гарч ирж байгаа 19 настай тамирчин охинд энэ нь хүнд цохилт болохоор байлаа.

“Үнэхээр гутамшигтай юм” гэсэн утга бүхий хэдэн сая сэтгэгдэл байсан бөгөөд Жү И хальтирч унасныхаа дараа

“Эмэгтэйчүүдийн сонгон шалгаруулалтад ихэнх Хятадуудыг гайхшруулсан байх. Энэ нь надад маш их үүрэг хариуцлага, дарамт учруулсан. Тиймээс би юу хийж чадахаа харуулахыг хичээсэн боловч чадсангүй”

хэмээжээ. Тэрээр 2003 онд АНУ-ын Калифорни мужид төрсөн бөгөөд 2018 онд иргэншлээ солиулж, албан ёсоор Хятад Улсын иргэн болсон юм.