Өмнөх олимпоос өөр төрлүүдэд хоёр алт авч байсан Эстер Бээжинд 3 дахь медалиа хүртлээ

Спорт

Чехийн тамирчин Эстер Ледецкая "Бээжин-2022" сноуборд тэмцээний Women's Parallel Giant Slalom төрөлд алтан медаль хүртлээ. 

 

26 настай Эстер Ледецкая Өвлийн олимпын наадмаас 3 алт авсан хоёр дахь Чех эмэгтэй тамирчин болох зорилгоо биелүүлэхийн тулд ийнхүү алтан медалиар түүхэн замналаа Бээжинд үргэлжлүүлж байна.

Ледецкаягийн домог 4 жилийн өмнө анх эхэлсэн. Супер-Жи төрөлд 43-т жагсаж, хэзээ ч олон улсын түвшний уулын цанын төрөлд шагналын индэр дээр гарч байгаагүй тэрээр Пёнчан-2018 олимпид ердөө 0.01 секундэд алтан медалийг эх орондоо авчирч байсан юм. Түүний амжилтыг тухайн үед Чехийн шигшээ багийнхан ЦАСАН ДЭЭРХ ГАЙХАМШИГ гэж нэрлэж байсан.

Ледецкая бол Өвлийн олимпоос хоёр өөр төрөлд алтан медаль авсан 90 жилийн дараах анхны эмэгтэй тамирчин гэж Өвлийн олимпын түүхэнд тэмдэглэгдээд байгаа.