Оросын уран гулгагч Камила Валиева сэргээшийн шинжилгээнд уналаа хэмээн Reuters агентлаг мэдээлж байна.
Олимпын наадмаас өмнө 12-р сарын 25-нд Оросын үндэсний аварга шалгаруулах тэмцээнд авсан сэргээшийн шинжилгээний хариу 2 дугаар сарын 8-нд эерэг гарсан юм байна.
Иймд түүнийг түр зуур түдгэлзүүлээд байсан шийдвэрийг Оросын Сэргээшийн эсрэг Агентлаг цуцалж Бээжин-2022 олимпын наадамд цаашид оролцох эрхийг сэргээжээ. Энэ нь Олон Улсын Олимпийн хорооны эсрэг гаргаж буй шийдвэр гэж Олон Улсын Шинжилгээний Агентлаг үзэж байгаагаа Баасан гарагт мэдэгдлээ.