Камила Валиевагийн дасгалжуулагч Этери Тутберидзе сэргээшийн дуулианы талаар анх удаагаа санал бодлоо хуваалцлаа.
Этери Тутберидзе:
"Маш маргаантай, төвөгтэй нөхцөл байдал үүслээ. Миний хэлэхийг хүссэн ганц зүйл бол Камила бол ямар ч буруугүй, цэвэр гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Энэ бол магадлалтай үнэн ч биш харин илт үнэн учраас батлах шаардлагагүй. Тодорхой дараалал бүхий протокол гэж байдагийг би ойлгож байна. Бид ямар ч тохиолдолд тамирчнаа орхиж байгаагүй, бид зовлон, баяр баясал хоёуланд нь эцсээ хүртэл тамирчидтайгаа хамт байдаг. 12-р сарын 25-ны сэргээшийн асуудалтай тамирчныг яагаад Олимпын наадам руу оролцуулахыг зөвшөөрнө гэж гэдэг нь тодорхой бус, ойлгомжгүй байна. Цаг хугацааны давхцал байсан уу эсвэл маш сайн төлөвлөсөн төлөвлөгөө байсан уу, би мэдэхгүй байна. Манай удирдагчид биднийг орхихгүй, бидний эрхийн төлөө зогсож, бидний буруугүйг батална гэж би найдаж байна."
гэжээ.