Adidas компани Курт Зуматай байгуулсан гэрээгээ цуцалжээ

Спорт

Спорт хувцас хэрэглэл үйлдвэрлэгч Адидас компани хөлбөмбөгчин Курт Зуматай байгуулсан гэрээгээ цуцалжээ.

Английн “Вест Хэм” хөлбөмбөгийн багийн хамгаалагчтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээгээ Адидас хугацаанаас нь өмнө цуцалсан байна.

Шалтгаан нь нэртэй хөлбөмбөгчин өөрийн гэрийн тэжээвэр амьтадтай зүй бусаар харьцсан явдлаас болжээ. Тамирчинг гэрийн тэжээвэр мууртайгаа зүй бусаар харьцсаны төлөө 250 мянган фунтээр торгож, муурыг нь хураан авчээ.  Курт Зума өөрийн цахим хуудсандаа муураа бөмбөг болгон өшиглөж байгаа бичлэг оруулсан нь амьтны эрхийг хамгаалагчдын зүгээс ихээхэн эсэргүүцэл бухимдалтай тулгарчээ.