БЛИЦ ТАНИЛЦУУЛГА: Оросын уран гулгагч 15 настай Камила Валиева гэж хэн бэ?

Спорт

Оросын уран гулгагч 15 настай Камила Валиева-гийн товч намтар

Тэрээр 2006 оны 4-р сарын 26-нд төрсөн. 

Хобби:

Бүжиглэх, зураг зурах, өөрийн нохой Лиова

Мэргэжил:

Ахлах ангийн сурагч

Хэл: 

Орос

Клубын нэр:

Самбо 70

Дасгалжуулагч:

Eteri Tutberidze (Орос)

Daniil Gleikhengauz (Орос)

Sergei Dudakov (Орос)

Georgi Pochiliuk (Орос)

Спортын гараа:

2021 оны Финландын цомын тэмцээн (ганцаарчилсан үзүүлбэрээр тэргүүн байрын шагналт)

Бүжиг дэглээч:

Eteri Tutberidze (Орос)

Daniil Gleikhengauz (Орос)

Шигшээ баг:

2019

Уран гулгалтаар хичээллэж эхэлсэн он:

Казаньд 2009 оноос

Уран гулгалтаар хичээллэх шалтгаан:

Хүүхэд байхдаа уран гимнастик, уран гулгалт, баллетаар хичээллэдэг байсан. Харин эдгээрээс хамгийн их уран гулгалтад дурлаж илүү сонирхох болсон.

"Мөсөн дээр гулгаж хурд мэдрэх нь гайхалтай санагддаг. Гимнастик, баллет нь бага зэрэг зовлонтой, дасгалаа хийж байх үед удаан айзамтай хөгжимд нойр хүрээд эхэлдэг"

гэж ярьжээ.

Хүсэл мөрөөдөл:

"Би үзүүлбэрээ толилуулахаар гарах бүртээ хүмүүст урлагийн гоо зүйг мэдрүүлэн баясуулах хамгийн их дуртай. Бүтэн хөтөлбөр толилуулж үзүүлэхийг хүсдэг. "

Ахлах сургуулиа төгсөөд дасгалжуулагчаар суралцах хүсэлтэй гэнэ.

Бэлтгэл сургуулилалт:

Москвад Дэлхийн аварга Anna Shcherbakova, дэлхийн хүрэл медальт Alexandra Trusovа зэрэг улсынхаа хүчтэй өрсөлдөгчийн хамт  өрсөлдөөнтэй группт бэлтгэлээ хийдэг.

Мартагдашгүй дурсамж:

2020 онд дэлхийн өсвөрийн аваргад түрүүлсэн нь.

Дөрвөлсөн эргэлт хийсэн мөч, гурвалсан аксел, дөрвөлсөн Салчоу

Шүтээн

Түүний дасгалжуулагч Eteri Tutberidze

Философи:

"Зүгээр хичээ. Маш их хичээ. Хичээх тусам илүү сайжирна. Хэрэв та үнэхээр хичээвэл та үр дүнг нь тэмцээн дээр гаргаж чадна."

Казаниас Москва руу:

Уран гулгалтын карьераа хөөхийн тулд ээжтэйгээ хамт төрөлх Казаниас Москва рүү шилжин суурьшсан. Эхлээд Москвичийн сургуульд бэлтгэл хийж байгаад 2018 оноос Тутберидзегийн сургуульд орсон.

Амжилтууд:

2022 Европын аварга

2020 Дэлхийн өсвөрийн аварга

2019 Junior Grand Prix Courchevel - Өсвөрийн олон улсын тэмцээнд дюбет хийж ганцаарчилсан уран гулгалтад нэгдүгээрт орсон.

Сошиал хаяг:

INSTAGRAM https://www.instagram.com/kamilavalieva26/