Спорт

Японы хийлч Таро Хакасе ирэх 2020 онд Токио хотноо болох Паралимпийн наадамд зориулан хөгжмийн бүтээл туурвижээ. Тэрээр өөрийн “Өв” нэртэй бүтээлээ толилуулахаар Токио хотын захирагч Юрико Койкетэй уулзсан байна. 

Дэлхийд нэр алдартай Японы хийлч Таро Хакасе Токио-2020 Олимпийн наадмын тусгай элчүүдийн нэг юм. Хакасе паралимп, пара спортыг дэмжиж, хүнд хэцүүг даван туулж сэтгэлийн хаттай тамирчдад зориулан тэдэнд ялалтын төлөө тэмүүлэх эрч хүч өгөх хөгжмийн бүтээл туурвисан гэнэ. Токио хотын захирагч Койке хийлч Хакасед өөрийн цаг зав, оюун бодол, хөдөлмөр, зүрх сэтгэлээ зориулан ийм гайхамшигтай хөгжмийн бүтээл туурвисанд нь талархал илэрхийлсэн байна. “Өв” нэртэй хөгжмийн бүтээлийг Токио 2020 Паралимпийн наадмын үеэр бүхий л промо хөтөлбөрүүдэд албан ёсны эрхтэйгээр ашиглах юм.