Спорт

Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал "БӨРТЭ ЧОНО - 2019"-ын эзэд 12 сарын 13-ны өдөр тодорсон байна. Олон улсын спортын уралдаан тэмцээнд эх орноо төлөөлөн амжилт үзүүлж, элэг нэгтнүүдээ баярлуулсан шилдэг тамирчид 2019 оны "Бөртэ Чоно" шагналын төлөө өрсөлджээ. 

Нэр дэвшигчдийг Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооны гишүүн спортын сэтгүүлчдийн саналаар шалгаруулсан байна.  ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН номинацид нэр дэвшсэн тамирчид нь:

  • О.Гүндэгмаа (Буудлага спорт) - Азийн АШТ-ий мөнгөн медальт. Долоо дахь олимпдоо оролцох эрхээ авсан. 
  • М.Уранцэцэг (Жүдо) - ДАШТ-ий хүрэл медальт, Анталья Гран Пригийн мөнгө, Тбилисийн Гран Пригийн хүрэл медаль.
  • М.Анхцэцэг (Хүндийг өргөлт) - ДАШТ-ий хүрэл медаль, Дэлхийн цомын аварга, Азийн аваргын Мөнгөн медаль.
  • Б.Болортуяа (Чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт. 
  • Б.Шоовдор (Чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медаль.
  • С.Батцэцэг (Чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт.  ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн анхны тамирчин.
  • О.Есүгэн (Буудлага) - Азийн АШТ-ээс Токио 2020 Олимпийн наадамд оролцох эрхээ авсан, Азийн АШТ-ий мөнгөн медальт
  • Д.Номин-Эрдэнэ (Шатар) - 19 настайдаа их мастерийн 3 дахь болзлыг хангасан Монголын анхны эмэгтэй шатарчин.
  • Б.Бат-Ундрал (Мотоспорт) - "Silk Way Rally 2019" Дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Монголын анхны уралдаанч болсон.  
  • Ц.Анударь (Буудлага) - Дэлхийн цомын тэмцээнд Монгол улсын рекордыг шинэчлэн тогтоож, буудлагын тамирчдаас Олимпийн наадамд оролцох анхны эрх авсан.