Спорт

Өнгөрсөн жилийн Улсын их баяр наадмын түрүү бөх, Улсын аварга Энхтөрийн Оюунболдтой холбоотой шүүх хурал өнөөдөр боллоо. Баяр наадмын комисс түүнийг сэргээш хэрэглэсэн гэдгийг зарласан ч тэрээр хүлээн зөвшөөрөхгүй байсан юм. Тэгвэл шүүх нотлох баримтад тулгуурлан энэ асуудлыг хэлэлцээд Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн гэж үзлээ. Одоо барилдах эрхийг хасах болон цол чимгийг хураах саналыг ерөнхийлөгчид хүргүүлэх юм.