Спорт

Үндэсний бөхийн Монгол Улсын аварга, энэ жилийн баяр наадмын үзүүр Намсрайжавын Батсуурь аваргаас сэргээш илрээд байна. Тэрээр шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч, хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ илэрхийллээ. Н.Батсуурь аваргад хийсэн шинжилгээнд зүрхний шигдээсээс хамгаалж сэргийлдэг предизин хэмээх эм илэрчээ. Энэ эм нь сэргээшийн агууламж хамгийн багад тооцогддог ч вада буюу олон улсын допингийн эсрэг байгууллагын хориотой эм бэлдмэлийн жагсаалтад багтдаг байна.

Аварга Н.Батсуурь: Надаас хориотой бодис илэрсэн нь үнэн. Үүнийг хүлээн зөвшөөрнө. Предизин гэдэг эм илэрсэн. Энэ хориотой эм юм байна. Энэ эм нь эмийн санд 400 төгрөг гэж зардаг. Гэтэл энэ эмийг бий уугаагүй. Гэхдээ ард түмнээсээ хүлцэл өчөөд хариуцлага хүлээхэд бэлэн байна. Нэгэнт надаас илэрсэн учир олон юм яриад хэрэггүй байх.

 ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ