Google ДАШТ-ний финалын үеэр дээд амжилт эвджээ

Технологи-360

Google-ийн хайлтыг систем  нь хөлбөмбөгийн ДАШТ-ий финалын Аргентин, Францын шигшээ багуудын тоглолтын үеэр "25 жилийн түүхэн дэх хамгийн өндөр урсгал" бүртгэгдсэн талаар Гүйцэтгэх захирал Сундар Пичай маргааш өглөө нь твиттер хуудсандаа "Дэлхий нийт бүхэлдээ нэг зүйлийг хайж байгаа юм шиг байна!" хэмээн жиргэжээ.

Ням гарагийн шөнө Катарын Лусаил цэнгэлдэх хүрээлэнд Лионель Месси тэргүүтэй Аргентинчууд Францын багийг ялсан. Месси, Мбаппе болон ДАШТ-ий финалын тоглолтууд сошиал медиагийн шилдэг трендүүдийн нэг болж хүмүүс тоглолтыг ажиглангаа тоглогчид болон багуудын талаарх мэдээллийг хайж байсан гэнэ. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эргэн тойрон дахь асар их сэтгэл догдлол нь хоёр жил гаруйн цар тахлын дараа задгай спорт төв талбайд эргэн ирсэнтэй холбоотой байлаа. Google-ийн энэ сарын эхээр гаргасан тайланд дурдсанаар Энэтхэгт хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хамгийн их хайгдсан сэдвийн гуравдугаарт бичигджээ.