Элон Маскийг Твиттерийн СЕО-гоос огцруулах эсэх санал асуулгад 57.5% нь дэмжжээ

Технологи-360

Элон Маск өнгөрөгч Ням гаригт Twitter-ийн тэргүүний албан тушаалаасаа огцрох эсэх талаар санал асуулга явуулж, мөн жиргээндээ санал асуулгын “үр дүнг дагаж мөрдөх болно” гэж бичжээ.

Санал асуулгад 17.5 сая гаруй хүн оролцсоноос 57.5 орчим хувь нь  огцруулахыг дэмжин "Тийм" гэсэн санал өгсөн бол 42.5 хувь нь түүнийг огцрохыг эсэргүүцсэн байна.  Энэ оны 10-р сард Маск 44 тэрбум ам.доллараар олон нийтийн мэдээллийн Twitter платформыг худалдан авсан. Түүнээс хойш Маск Twitter-ийн захиалгын үйлчилгээ болох Twitter Blue-г хэр их төлбөр төлөхийг судалж байхдаа Твиттерийн шилдэг удирдлага болон ажилчдынхаа тал орчим хувийг халжээ. Пүрэв гарагт (12-р сарын 15) Маск тэрбумтны онгоцны талаарх мэдээллийг нийтлэхтэй холбоотойгоор хэд хэдэн нэр хүндтэй сэтгүүлчийн хаягийг хааж, нэг өдрийн дараа сэргээсэн юм. Өнгөрсөн долоо хоногт Твиттер олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд сайтын шийдвэрийн талаар зөвлөгөө өгөх зорилгоор 2016 онд байгуулагдсан сайн дурын бүлэг болох Итгэлцэл ба аюулгүй байдлын зөвлөлөө татан буулгажээ.