Францад 1-р сарын 24 буюу өнөөдрөөс эхлэн вакцины үнэмлэхний журам мөрдөгдөж байна.
Вакцины үнэмлэхийг олон нийтийн газар, нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ заавал үзүүлж байх ёстой юм.
Франц улс даваа гарагаас эхлэн коронавирусний эсрэг вакцин хийлгээгүй иргэдэд хатуу нөхцөл шаардлага тавьж, вакцины үнэмлэхний журам мөрдөж эхэллээ. Цар тахалтай холбоотой халдвар хамгааллын журмын оронд вакцины үнэмлэхний журам нэвтэрч байна. Ингэснээр цар тахал тусаад эдсэн эсвэл ковидын эсрэг вакцинд бүрэн хамрагдсан иргэд л олон нийтийн газраар үйлчлүүлэх эрхтэй болж байна. Эсрэгээр вакцинд хамрагдаагүй иргэд жирийн худалдааны төвүүдээр ч үйлчлүүлэх боломжгүй болж байгаа юм. Ийнхүү вакцины үнэмлэхний журам нэвтрэхтэй зэрэгцээд 2-р сарын 2-ны өдрөөс эхлэн гадаа агаарт заавал амны хаалт зүүхийг шаардахгүй гэнэ. Мөн 2-р сарын 16-наас эхлэн Францад шөнийн клубууд хэвийн ажиллаж эхлэх юм. Францад мөн өнөөдрөөс эхлэн 12-17 насны иргэдээ коронавирусний эсрэг бустер вакцины тунд хамруулж байна.