Бээжин-2022 олимптой холбоотой 2,586 ажилтны дунд Ковид-19-ын 72 тохиолдол бүртгэгджээ

Ковид-19 /дэлхий/

Бээжингийн олимпийг зохион байгуулагчид 1-р сарын 4-нөөс 1-р сарын 22-ны хооронд БНХАУ-д нэвтэрсэн олимптой холбоотой 2586 ажилтны дунд Ковид-19-ын 72 тохиолдол бүртгэгдсэн талаар мэдэгдлээ.

Харин тус хотод өнөөдөр коронавирусийн есөн тохиолдол шинээр бүртгэгдсэн. Ингэснээр Омикрон хувилбар бүртгэгдсэнээс хойш нийт 49 тохиолдол батлагдаад байна. Хотын хоёр том онгоцны буудал цаг авах шаардлагагүйгээр коронавирусийн шинжилгээ авч байна.