Коронавирусийн “омикрон” хувилбараас хамгаалах вакцины туршилтууд эхлэх гэж байна.
Тухайлбал, коронавирусийн эсрэг вакцин гаргасан Пфайзер/Бионтек, Модерна, Астразенека эмийн үйлдвэрүүд омикроны эсрэг вакцин гарган авахаар ажиллаж байгаа юм. Пфайзерийн вакцины эмнэлзүйн туршилт АНУ-д эхэлж байгаа бөгөөд 1,400 орчим насанд хүрэгчдийг оролцуулна.
Туршилтаар вакцины нэмэлт тунг хийхэд гарах үр дүнг судлах юм. Дэлхийн олон оронд коронавирусийн Омикрон хувилбараас хамгаалахын тулд нэмэлт гурав дахь тунг хийлгэхийг санал болгож байна.