Дэлхийн улс орнуудад цар тахал болон дэгдсэн COVID-19 коронавирус энэ онд дуусгавар болох боломжтой гэж үзэж байна. Гэхдээ 2022 оны дунд үе гэхэд дэлхийн улс орон бүр хүн амынхаа дор хаяж 70%-ийг дархлаажуулсан тохиолдолд боломжтой гэж эрдэмтэд тооцож байна.
Энэ талаар ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус баасан гарагт болсон тусгай хуралдаан дээр мэдэгджээ. ДЭМБ-ын гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан дээр хийсэн мэдэгдэлдээ түүнчлэн омикрон хувилбар нь цар тахлын сүүлийн штамм, коронавирусний халдвар үүгээр төгсч байна гэж ойлгож болохгүйг онцлон хэлжээ. Гебрейесусын мэдэгдсэнээр цаашид коронавирусний шинэ штамм гарахыг үгүйсгэхгүй ч үүнээс сэргийлэх нь зүйтэй гэдгийг онцолсон байна. Үүний тулд улс орнууд хүн амаа идэвхтэй дархлаажуулах шаардлагатайг ч хэлжээ.