Цар тахлын халдварын нөхцөл байдал улс орнуудад сүүлийн хоногуудад хяналтад орж, улс орнууд ковидын хатуу дүрэм журмаа сулруулж, хязгаарлалтын арга хэмжээнүүдээ цуцалж байна.
Гэсэн ч Европын орнуудад урьдын адил ковидын паспортын журам хүчинтэй хэвээр байгаа юм. Тухайлбал Италид 50-иас дээш насны ажил хөдөлмөр эрхэлдэг ирдэг ажилдаа ковидын эсрэг супер паспорттой байх шаардлагатай болжээ.
Энэ нь цар тахлын эсрэг вакцинд бүрэн хамрагдсан, эсвэл өвдөөд эдгэснээ батлан баримт байх юм. Хэрвээ ийм үнэмлэх паспортоо үзүүлэхгүй бол дээрх насны ангилалд багтаж байгаа хүмүүс ажил алба эрхлэх эрхгүй, эсвэл 600-1,500 еврогоор торгуулж болзошгүй.
Тэгвэл энэ хооронд Европт цар тахлын хязгаарлалтын дүрэм журмыг эсэргүүцсэн жагсаал цуглаан үргэлжилсээр байна. Францын Страсбург хотод Европарламентын ордны өмнө жагсаал болж, зайлшгүй вакцинд хамрагдах журмыг эсэргүүцжээ.