ДЭМБ, дэлхийн улс орнуудад хандан цар тахлын эсрэг вакцинжуулалт тааруу байгаа бүс нутагт зориулан тусламж хүсчээ.
ДЭМБ, улс орнуудад хандан цар тахлын халдварын нөхцөл байдлыг бууруулахын тулд ядуу буурай, эдийн засгийн хүнд байдалд байгаа улс орнуудад вакцин худалдан авахад нь тусалж дэмжихийг хүсчээ. Учир нь улс орон бүр хүн амаа цар тахлын эсрэг вакцинд аль болох өндөр хувиар хамруулахын хирээр хүн төрөлхтөн коронавирусний халдвараас ангижирна гэдгийг онцолж байна. Вакцины хангамж тааруу байгаа улс орнуудад 23 тэрбум долларын хөрөнгө мөнгөний тусламж шаардлагатай байгаа юм.