Хонконгод цар тахлын халдварын тохиолдол сүүлийн хоногуудад эрс нэмэгджээ.
7.5 сая хүн амтай Хонконг арал улс ойрын хугацаанд багтаан иргэдээ цар тахлын илрүүлэг тестэд хамруулахаар төлөвлөж байна.
Хонконгод сүүлийн 7 хоногт коронавирусний халдварын тохиолдол эрс нэмэгдэн, хотод цар тахлаар 4,200 хүн халдварлаж, 9 хүн ковидын улмаас нас баржээ. Энэ нь цар тахал дэгдсэнээс хойшхи хугацаанд Хонконгод илэрсэн хамгийн олон тохиолдол болсон байна. Хонконгийн эмнэлгүүдэд халдвар авсан хүмүүст тусламж үйлчилгээ үзүүлэх газар хангалтгүй байгаагаас эмнэлгийн коридор, мөн тэр байтугай эмнэлгийн хашаанд шаардлагатай тусламж үзүүлж байгаа юм.