ДЭМБ-ын мэдээллээр дэлхийн улс орнуудад коронавирусний халдвар буурсаар байна. Жон Хопкинсын их сургууль, мөн ДЭМБ-аас өдөр тутамд гаргаж байгаа тайлан мэдээлэлд дурьдсанаар сүүлийн өдрүүдэд цар тахлын дэгдэлт 21%-иар буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Албаны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар дэлхийн улс орнуудад цар тахлын халдварын дэгдэлт сүүлийн гурван долоо хоног дараалан буурч байна. Тэгвэл коронавирусний халдвар урьдын адил идэвхтэй байгаа улс орнуудын жагсаалтад Орос, Герман, Бразил, Америк, Өмнөд Солонгос улсууд багтаж байна. Түүнчлэн ДЭМБ-аас гаргасан мэдээлэлд дурьдсанаар COVID-19 коронавирусний халдвараар нас барагсдын тоо 8%-иар буюу 67 мянгаар буурч, өнгөрсөн 1-р сараас хойш анх удаа ийм үзүүлэлт бүртгэгджээ.