Европын орнуудад хүн амаа COVID-19 коронавирусний халдвараас сэргийлэх зорилгоор хоёр дахь ээлжийн бустер тунг хийж эхэлж байна.
Англид эхний ээлжинд 75-аас дээш насны өндөр настай иргэдээ давхар бустер тунд хамруулахаар болжээ.
Их Британийн Эрүүл мэндийн сайд Сажид Жавидын мэдээлснээр Англи улс коронавирусний халдварын дэгдэлтээс эмээхгүй байна, учир нь хүн амаа вакцинжуулах дархлаажуулах ажил хангалттай хэмжээнд хийгдсэн гэж үзэж байгаа юм. Түүнчлэн Англи төдийгүй мөн Шотланд, Уэльсэд мөн хүн амаа нэмэлт вакцинжуулалтад хамруулж эхлээд байна.
Францад цар тахлын үеийн хатуу дүрэм журмаа сулруулсан ч сүүлийн өдрүүдэд коронавирусний халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа юм. Германд цар тахлын эсрэг хязгаарлалтын арга хэмжээгээ мөн сулруулаад байна. Тэгвэл Австрид олон нийтийн газарт амны хаалт зүүх журмыг мөрдсөн хэвээр байгаа юм. Ирландад COVID-19 коронавирусний халдвараар амиа алдсан иргэдийнхээ дурсгалыг хүндэтгэжээ. Энэхүү ажиллагаанд Ирландын шадар сайд Лео Варадкар оролцсон байна.