Тэгвэл манай урд хөршид 1-р сарын 25-наас хойш анх удаа ковидын халдвараар хүн нас барсан хоёр тохиолдол бүртгэгдлээ. Хятадад цар тахлын шинэ давалгаа дэгдэж, сүүлийн нэг өдөр коронавирусний 4 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ.
Хятадад цар тахлын халдвар дахин дэгдэж, сүүлийн нэг хоногт илэрсэн тохиолдол 7 хоногийн өмнөхөөс 19%-иар нэмэгджээ. Хятадад 3-р сар гарсаар цар тахлын нийт 29 мянган тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Коронавирусний халдвар Хятадын 434 бүсэд илэрч, цар тахлын халдварын дэгдэлттэй бүс болон бүртгэгдээд байна. Хятадад 2-р сарын 19-ний өдрөөс хойш өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын тохиолдол 6 дахин нэмэгдээд байгаа юм.