Умард Солонгост 5-р сард дэгдсэн гэх COVID-19 коронавирусний халдварын тоо буурч байна.
Пхеньяны албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар өнгөрсөн долоо хоногт халуурах шинж тэмдэг бүхий коронавирусний халдварын 54 мянга тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өмнөх дээд үзүүлэлт болох 70 мянгаас буусан үзүүлэлт болохыг тэмдэглэж байна.
Умард Солонгосын төв цахилгааны мэдээний агентлагийн уламжилж байгаагаар сүүлийн 24 цагийн хугацаанд цар тахлын шинж тэмдэггүй омикрон хувилбар 54, 610 хүнд илэрчээ. Эдгээр нь бүгд халуурах шинж тэмдэг бүхий тохиолдлууд байгаа юм. Шинээр илэрсэн тохиолдлын талаар мэдээлж байгаа ч коронавирусний халдвараар хүн нас барсан эсэх талаар мэдээлээгүй байна. Өнөөдрийн байдлаар Умард Солонгост халуурах шинж тэмдэг бүхий цар тахлын нийт илэрсэн тохиолдол 4 сая 250 мянга давж, үүнээс 4 сая 150 мянга нь эдгэж, 100-аад мянган хүн эмчлүүлж байгаа гэнэ.