АНУ бага насны хүүхүүдүүдийг коронавирусийн эсрэг вакцинжуулах ажлыг эхлүүлэх гэж байна. Энэ сарын сүүлээр 5-аас доош насны хүүхдүүд коронавирусийн вакцин хийлгэх нь ээ.
АНУ 6 сартайгаас 5 хүртэлх насны хүүхдийг коронавирусийн вакцинд хамруулах шийдвэр гарсан байна. Гэхдээ Америкийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс вакцин хийлгэхийг зөвлөж байгаа ч Хүнс эмийн газар болон өвчний хяналтын төвөөс хараахан зөвшөөрөл олгоогүй байгаа юм.
Албаныхны мэдээлснээр хүүхдүүдэд хийгдэх вакцинд нарийн хяналт шалгалт судлагаа явуулж байж зөвшөөрөл олгоно гэсэн байна. АНУ-д коронавирусийн оргил үеэр бага насны хүүхдийн өвчлөл их байсан. Учир нь насанд хүрэгчдийн дийлэнх нь дархлаажуулалтанд хамрагдсан. Ямартай ч АНУ-ын албаныхан эрүүл мэндийн газартайгаа энэ асуудлаар ойр ажиллаж байгаагаа мэдэгдлээ.