БНХАУ-ын сансар судлаачид Ангараг гарагаас баярын мэндчилгээ дэвшүүллээ

Технологи-360

1-р сарын 31-ний өдөр буюу Даваа гарагт БНХАУ-д иргэд билгийн улирлын тооллоор шинэ оноо угтахын өмнөх өдөр буюу бидний хэлж заншсанаар битүүний өдрийг өнгөрүүлсэн.

Тус улсад хамгийн чухалд тооцогддог энэ баярыг тэмдэглэн, Ангараг гараг дээрх туршилтын Тианвэн-1 хөлгөөс сансар судлаачид баярын мэндчилгээтэй дүрс бичлэг илгээсэн байна.

Хятадын Үндэсний Сансар судлалын захиргааны вэбсайтанд байршуулсан энэ бичлэгээс харахад бүх зүйл сайн байгаа нь харагдаж байгааг албаны эх сурвалжууд онцоллоо.

Тианвэн-1 хөлөг 557 өдрийг эх дэлхийгээс 325 сая километрийн зайд өнгөрүүлжээ.