Умард Солонгосын шинэ пуужингаар сансарт дарсан зургуудаас

Технологи-360

Умард Солонгосын албаныхан сүүлийн таван жилд хөөргөж буй хамгийн хүчтэй пуужингаас дарсан огторгуйн зургуудыг нийтэлжээ.

Ховор нандинд тооцогдох эдгээр зургийн дунд Солонгосын хойг болон ойролцоох газар нутгийг харуулсан байна. Пёняны албаныхан Даваа гарагт Hwasong-12 дунд тусгалтай баллистик пуужинг амжилттай туршсан талаар мэдэгдсэн. Гайхалтай үзүүлэлтүүдтэй энэхүү пуужин дэлхийн улс орнуудын анхаарлыг татаж, өөр нэгэн шинэчлэлийн үе шатыг харуулсан гэж болно. Уншигч та бүхэнд тус пуужингаар сансар огторгуйд дарсан зургийг хүргэе.