Японд онлайн худалдааны эрэлт нэмэгдэж байгаа үед... хүргэлтийн бизнесүүд ажиллах хүчний хомсдолд орсны улмаас автоматжуулалтыг идэвхтэй нэвтрүүлэхээр эрэл хайгуул хийх болсон. Тэгвэл Японы хоёр компани... өөрөө жолоодлоготой жижиг оврын автомашинаар... хүргэлт хийх үйлчилгээг туршиж эхэлсэн байна. Kyocera Communication Systems болон Yamato Transport компаниуд... уг төсөлд хамтран ажиллаж, эхний туршилтыг Японы хамгийн хойд хэсгийн оккайдо мужийн Ишикари хотод хийсэн байна.
Компаниуд уг машиныг 20 ширхэг хадгалах шүүгээ бүхий роботын нэг төрөл гэж тодорхойлж байна. Камер болон мэдрэгч нь явган зорчигч болон бусад саадыг тойрон хөтлөхөд тусалж, машин цагт 15 км хүртэл хурдлах боломжтой. Туршилтын үеэр робот машин илгээмжийг тогтоосон маршрутын дагуу хүргэж чадсан байна. Үйлчлүүлэгчид бараагаа авахын тулд шүүгээнд нэвтрэх нууц үг ашиглажээ. "Киосэра Коммуникэйшн Системс" компанийн ажилтан Ёшида Хироши ярихдаа, "Робот янз бүрийн нөхцөлд саад бэрхшээлээс зайлсхийх ёстой. Техникийн хувьд, роботыг арилжааны зориулалтаар жинхэнэ өөрөө жолоодлоготой болгох нь хамгийн чухал хэсэг юм" гэжээ.