Трампын твиттер хаягийг сэргээх эсэх санал асуулгад олонхи нь дэмжжээ

Технологи-360

АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Трампын аккаунтыг Твиттерээс... хүчирхийлэл өдөөсөн хэргээр хориглосон байсан. Тэгвэл хаягийг нь дахин сэргээх эсэх санал асуулгыг өнгөрөгч Бямба гаригт шинэ эзэн Элон Маск явуулахад олонх нь дэмжсэн байна.

Санал асуулгад 15 сая гаруй Twitter хэрэглэгч оролцсоноос 51.8 хувь нь сэргээхийг дэмжсэн байна. Дүн зарлагдсаны дараахан Маск твиттер хуудсандаа "Ард түмэн ярилаа", экс ерөнхийлөгчийн хаягийг сэргээх болно гэж бичжээ. Мөн инээдмийн жүжигчин Кэти Гриффин өөрийн профайлын нэрийг "Элон Маск" болгон өөрчилснөөс болж хориглогдсон хаягийг Маск эргүүлэн нээсэн байна. Тэрээр анх тавдугаар сард Трампад тавьсан хоригийг цуцлахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэж байсан. Энэ үед Трампын эргэн ирэх хугацааг Твиттерийн олон сурталчилгааны хамтрагчид таагүй хүлээн авч анхааралтай ажиглаж эхэлсэн.  Түүний ажиллах хүчийг хоёр дахин багасгаж, буруу мэдээлэл, хортой контентыг түгээхээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй компанийн итгэлцэл, аюулгүй байдлын багийг эрс цомхотгосон  үйлдэл болон жиргээ нь томоохон компаниудыг Твиттер дээрх сурталчилгаагаа зогсооход түлхэц болсон гэж үзэж байна. Учир нь тэд сошиал платформ дээрх үзэн ядсан үг хэллэгийг хэрхэн зохицуулж байгааг давхар хянадаг байна. Бямба гарагт Блүүмбергийн мэдээлж байгаагаар,  инженерүүдээ олноор нь халснаас хэдхэн хоногийн дараа нэрээ нууцалсан эх сурвалжаас Твиттер борлуулалт, түншлэлийн хэлтсийн ажилтнуудыг халж магадгүй гэжээ.