Хятадын BYD компани Тайландад цахилгаан автомашин үйлдвэрлэхээр болжээ

Технологи-360

Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD Зүүн Өмнөд Азид анхны үйлдвэрээ байгуулахаар Тайландын WHA корпорацитай гэрээ байгууллаа.

Жолооны хамгийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, 2024 онд ашиглалтад оруулах юм байна. Жилд 150,000 орчим цахилгаан машин үйлдвэрлэнэ гэж мэдэгдлээ. BYD нь WHA групптэй хамтран ажилласнаар Тайланд дахь шинэ цахилгаан автомашины үйлдвэр нь Зүүн өмнөд Ази болон Европын орнуудад өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангаж, мөн тус улсыг эрчим хүчний тээврийн хэрэгслийн шинэ төв болох зорилгодоо хүрэхэд нь туслах  юм.

Тайланд улс 2030 он гэхэд Азидаа цахилгаан машин үйлдвэрлэдэг бүс нутгийн төв болох зорилт тавьж байгаа, энэ нь ирэх 10 жилийн дотор Тайландад үйлдвэрлэгдсэн нийт тээврийн хэрэгслийн 30 хувь нь цахилгаан хөдөлгүүртэй болно гэсэн үг юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд засгийн газраас нь тариф бууруулах, зах зээлийн татаас зэрэг урамшууллын бодлогыг баталсан байна. Тайланд нь  Зүүн Өмнөд Азийн хоёр дахь том эдийн засаг, Toyota, Honda зэрэг олон автомашин үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэл, экспортын бааз юм.

МИА ГУ | BYD-ИЙН ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБАНЫ ДЭД ЗАХИРАЛ

"Автомашины брэндүүдийн өрсөлдөөн бол үнэндээ бүтээгдэхүүн, технологийн өрсөлдөөн юм. Хэн илүү хүчирхэг технологи, бүтээгдэхүүнээр гайхуулж байна тэр илүү том зах зээлийг эзэлнэ. Судалгаа, хөгжлийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, үндсэн технологийн нээлт, шинжлэх ухаан, шинэчлэл хурдацтай явагдаж байна. Технологийн ололт амжилтаар Хятадын автомашины брэндүүд илүү өрсөлдөх чадвартай болно"