Хонконг дахь эхний үеийн цахилгаан автобусуудын талаар иргэд өөр өөр бодолтой байна

Технологи-360

Хонконгд нэгдүгээр үеийн цахилгаан автобусууд хотын замд гараад бараг хагас жил болж байна. Автобус компаниуд өнөөг хүртэл уг тээврийн хэрэгсэл хэвийн ажиллаж байна гэж хэлж байгаа бол зарим нь туршилт бүхэлдээ бүтэлгүйтсэн гэж үзэж байна.

Хотын анхны хоёр давхар цахилгаан автобус энэ оны зургаадугаар сард ашиглалтад орсон. Эдгээр автобуснуудын зарим нь доголдож, түр зогсчээ. Мөн шинэ загваруудыг холын замд дахин туршиж үзсэн байна. Зорчигчид цахилгаан автобусны агааржуулагч хэт сул байна гэж гомдоллосны дагуу сайжруулалт хийжээ. Citybus компанийн үүсгэн байгуулагч Линдон Рис ярихдаа, Хонконгт цахилгаан автобусны туршилт бүхэлдээ бүтэлгүйтсэн гэж мэдэгджээ. Тэрээр өдөр тутмын хэрэглээ хэт бага байгаа гээд, автобусыг өдрийн хагас хувьд ашигладаггүй, энэ нь санхүүгийн хувьд алдагдалтай хэмээжээ. Батерей нь мөн хангалттай дэвшилтэт биш гэдгийг Рийс нэмж хэлээд Хонконг нь Бээжингээс суралцаж, зарим чиглэлд замгүй ухаалаг тээврийн хэрэгслийг ашиглах ёстой гэж дурджээ. Гэвч Bravo Transport Services бүтэлгүйтсэн гэдгийг няцааж, урт хугацааны автобусны чиглэлд цахилгаан автобус ашиглах нь хамгийн үр дүнтэй гэсэн байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүн сүүлийн бодлогын илтгэлдээ 2027 оны эцэс гэхэд 700 цахилгаан автобусыг ашиглалтад оруулах чиглэлийг оруулсан. Байгаль орчны товчооноос ирэх онд түлш, аккумулятор, устөрөгчөөр ажилладаг автобус бүхий маршрут санал болгохыг уриалсан. Хонконгт өмнө нь устөрөгчийн автобус тус хотод ирдэг байсан ч тухайн үед ийм машиныг зам дээр туршихыг зөвшөөрсөн холбогдох хууль тогтоомж байгаагүй. Иймд эрх баригчид устөрөгчийн тээврийн хэрэгслийн туршилтыг шалгах ажлын хэсэг байгуулан, ирэх оны сүүлээс өмнө эрх зүйн орчинг  бий болгоно гэж найдаж байна.