Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Теслагийн хувьцааны ханш 9%-иар унажээ

Технологи-360

Теслагийн хувьцааны ханш унаж, чип үйлдвэрлэгч Микрон ажлын байр цомхотгох тухай мэдээлэл хийсэн зэргээс үүдэн хөрөнгө оруулагчид мөнгөө татах болсон байна.

Уолл Стритийн үндсэн индексүүд Пүрэв гаригт огцом буурчээ.  Дау индекс 1%-иар унасан бол Эс энд Пибараг нэг хагас хувь, Наздак 2.2%-иар унасан байна. Элон Маскийн цахилгаан машин үйлдвэрлэгч энэ сард АНУ-д нийлүүлдэг загваруудынхаа хямдралыг хоёр дахин нэмэгдүүлсний дараа Tesla бараг 9%-иар унажээ. Өөрөөр хэлбэл хувьцааны хамгийн өндөр уналтад хүрсэн байна. Мөн чип үйлдвэрлэгч Micron Technology ирэх жил ажиллах хүчнийхээ 10 хувийг цомхотгох болсноо зарласны дараа Наздакийн бирж дээр нөлөөлжээ. Энэ нь  Facebook болон Amazon-ийн дараагаар ажлын байраа цомхотгож байгаа томоохон технологийн компани болж байна.