Хятадын сансрын станц шинэ оны нарыг дуран авайдаа буулгаснаа хуваалцлаа

Технологи-360

Хятадын Тяньгон сансрын станц шинэ оноо угтлаа.

Арваннэгдүгээр сард сансрын станц руу илгээсэн Шенжоу-15 хөлгийн багийн гишүүд 2023 оны анхны нарыг дуран авайдаа буулгажээ. Оны эхний өдөр тэдний үндсэн үүрэг нь  засвар үйлчилгээний ажлыг дуусгах явдал байсан. Үүний зэрэгцээ тэд бие галбираа хадгалахын тулд бага зэрэг дасгал хийх шаардлагатай байдаг гэнэ. Хэдий тэд сансарт байгаа ч гэсэн шинэ жилийн баяр баясгалан бэлэглэхээр бэлэг илгээжээ. 2023 он эхлэхтэй зэрэгцэн сансарт тарьж ургуулсан үрүүд нь ч соёолон, амьдрал цэцэглэж байгаа талаар тэмдэглэжээ.