Өмнөд Солонгос Теслад цахилгаан автомашины жолоодох зайны талаар буруу мэдээлэл гаргасан хэмээн 2.2 сая ам.долларын торгууль ногдуулжээ.
Өмнөд Солонгосын монополийн эсрэг зохицуулах байгууллага 1-р сарын 3-ны Мягмар гарагт Tesla Inc компанийг цахилгаан автомашиныхаа бага температурт жолоодох зай нь бага талаар хэрэглэгчиддээ бодитоор хэлээгүй гэсэн үндэслэлээр 2.8 тэрбум вон буюу 2.2 сая ам.долларын торгууль ногдуулна гэж мэдэгджээ. Солонгосын Шударга Худалдааны Хорооны албаны хүн Нам Дун Ил хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "жолоодох зай, супер цэнэглэгчийн гүйцэтгэл, цахилгаан автомашины түлшний зардлыг бууруулах тухай худал, хэтрүүлсэн, хууран мэхэлсэн сурталчилгаа явуулсан" хэмээн торгууль ногдуулахаар болсон гэж дурджээ.