Норвегид цахилгаан автомашины борлуулалт 2022 онд 80%-д хүрч рекорд тогтоожээ

Технологи-360

Өнгөрөгч жил Норвегид борлогдсон таван шинэ автомашин тутмын бараг дөрөв нь Теслагийн батерейгаар ажилладаг автомашин байжээ.

Тус улсын бүртгэлийн мэдээллээр Тесла бараг хоёр дахь жилдээ ийнхүү хамгийн их борлуулалттай жагсаалтад орж байгааг онцолсон байна. 2025 он гэхэд бензин болон дизель хөдөлгүүртэй автомашины борлуулалтыг зогсоох анхны улс болохоор эрмэлзэж байгаа газрын тос олборлогч Норвеги улс дотоод шаталтат хөдөлгүүр ашигладаг өрсөлдөгч компаниудад батерейгаар ажилладаг бүрэн цахилгаан тээврийн хэрэгслийг татвараас чөлөөлсөн. Норвегийн авто замын холбооны мэдээлснээр шинэ цахилгаан автомашины эзлэх хувь 2021 онд 65% байсан бол 2022 онд 79.3% өссөн байна. Тэгвэл энэ үзүүлэлт арван жилийн өмнө ердөө 2.9% байжээ. Тесла нь Норвеги улсын автомашины зах зээлийн 12.2%-ийг эзэмшиж, 11.6%-иар Volkswagen удаалж байна, хоёр дахь жилдээ номер нэг брэнд болж байгаа юм. Tesla Model Y нь оны хамгийн алдартай цорын ганц загвар болж, Volkswagen-ийн цахилгаан ID.4 хоёрдугаарт, Skoda Enyaq гуравдугаарт бичигджээ.