Сэм Банкман-Фрид 1-р сарын 3-ны Мягмар гарагт Манхэттэн хотын холбооны шүүхэд ирсэн байна. Түүнийг өөрийнхөө үүсгэн байгуулсан, одоо дампуурсан гэгдэх “FTX” криптовалют биржийн харилцагчдыг хууран “Аламеда Ресөөч хедж” санд дэмжлэг үзүүлэх, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, олон сая долларын улс төрийн хандив өгөх зорилгоор FTX харилцагчийн хадгаламжаас тэрбум доллар дээрэмдсэн хэрэгт буруутгаж байгаа, үүнийг прокурорууд “асар их хэмжээний луйвар” гэж нэрлэжээ.
Харин Массачусетсийн Технологийн Их Сургуулийн төгсөгч тэрээр FTX ажиллуулахдаа алдаа гаргасан ч Эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол тэрээр 115 жилийн хорих ялаар шийтгүүлж магадгүй юм. Банкменийг өнгөрсөн сард түүний амьдарч байсан, бирж байрладаг Багамын арлуудаас шилжүүлэн авсан байна. 12-р сард 250 сая долларын батлан даалтаар суллаж, цахим хяналтад хамрагдан, Калифорни дахь Стэнфордын хуулийн сургуулийн багш эцэг эх Жозеф Банкман, Барбара Фрид нарын хамт амьдрах шаардлагатай болсон юм.
Банкмен-Фрид биткойн болон бусад дижитал хөрөнгийн үнэ цэнийг өсгөн, АНУ-ын нөлөө бүхий улс төрийн хандивлагч болсон юм. Нэгэн цагт 26 тэрбум доллараар үнэлэгдэж байсан 30 настай крипто могулын хөрөнгийн бирж 11-р сарын 11-нд дампуурлаа зарласнаар үндсэндээ арчигдсан. Тэрээр өөрийн дансандаа 100 мянган ам.доллартай болсон гэж мэдүүлжээ. FTX-ийн шинэ гүйцэтгэх захирлаар Жон Рэй томилогдоод байгаа. Тэрээр өмнө нь эрчим хүчний компани Инрон Корпийн дампуурлын асуудал дээр ажилласан гэдгээрээ алдартай, FTX-ийг " ямар ч дадлага туршлагагүй", боловсролгүй хүмүүс удирдсан" хэмээжээ.