Энэтхэгийн төмөр зам устөрөгчөөр ажилладаг галт тэрэг үйлчилгээнд гаргахаар төлөвлөж байна

Технологи-360

Хятад, Германд явж эхэлсэн устөрөгчийн галт тэрэгний шугамын араас Энэтхэгийн төмөр зам нь  2023 оны 12-р сар гэхэд устөрөгчөөр ажилладаг галт тэрэгнүүдээ нарийн царигтаа нэвтрүүлж, "бүрэн ногоон" болгохоор төлөвлөжээ.

Одоогийн байдлаар хойд төмөр замын цехэд устөрөгчийн түлшээр ажилладаг галт тэрэгний загварыг боловсруулж байгаа юм байна. Харьяна мужийн Сонипат-Жинд хэсэгт туршилт хийх гэнэ. Энэтхэг дэх галт тэрэгний дийлэнх нь 1950-1960-аад онд үйлдвэрлэгдсэн, Даржилинг Гималайн төмөр зам, Нилгири уулын төмөр зам, Калка Шимла төмөр зам, Матеран Хилл төмөр зам, Кангра хөндий, Билмора Вагай, Марвар-Девгарх Мадрия бүгд бүрэн устөрөгчөөр ажилладаг шинэ галт тэрэгнүүдээр шинэчлэгдэх юм. Үүний тулд олноор үйлдвэрлэх төлөвлөгөөг боловсруулсан байна. Устөрөгч хөдөлгүүрт галт тэрэг нь нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.