Sony, Honda “кволком” технологи бүхий "Afeela" цахилгаан автомашиныг танилцууллаа

Технологи-360

Японы Sony компани 1-р сарын 4-ний Лхагва гаригт Хонда-тай хамтран бүтээсэн шинэ "Афийла" цахилгаан автомашины загвараа танилцуулж, дараагийн шинэ үеийн автомашины тоглогч болохын тулд бусдаас ялгарсан онцлог бүхий энтертэйнмент контентоор  тоноглоно хэмээн мэдэгджээ.

Лас Вегаст болсон “Си-И-Эс 2023” технологийн худалдааны үзэсгэлэнгийн үеэр Sony компани дугуй хэлбэрийн булантай, гялалзсан хар дээвэртэй Afeela-гийн загварыг танилцуулсан юм. Энэхүү машин нь "Снапдрагон" дижитал явах эд ангийн техник хангамж үйлдвэрлэгч “Кволком Инк”-ийн технологийг ашиглажээ.

Sony өнгөрөгч 3-р сард Хондатай хамтран ажиллахаа зарласны дараа ийнхүү тэдний удаан хүлээсэн цахилгаан тээврийн хэрэгсэл болох  Афийла загвараа гаргаж байгаа юм. Үйлдвэрлэгчид автомашины бүхээг дээр илүү анхаарсан нь харагдаж байна, мөн автомашины захиалгын үйлчилгээгээр дамжуулан контент борлуулах боломжийг санал болгожээ. Автомат жолоодлогын чадвар ч сайжирсан байна.

Лхагва гарагт “Кволком” шинэ процессор болох Снапдрагон Райд Флекс-ийг худалдаанд гарсан, энэ нь жолоодлогын болон бүхээгийн функц, тэр дундаа энтертэйнментийг зэрэг зохицуулдаг байна. Өмнө нь эдгээр функцийг өөр өөр чип дээр гүйцэтгэдэг байсан, тэгвэл ингэж нэгтгэх нь зардлыг бууруулахад тусална гэж Qualcomm-ын гүйцэтгэх захирал Ройтерс агентлагт ярьжээ. Sony мөн мэдрэгчийн уламжлалт давуу талаа ашиглахыг эрмэлзэж Afeela нь 40 гаруй мэдрэгчээр тоноглогджээ.

Энэхүү машинд "Фортнайт" цуврал тоглоомуудыг бүтээгч Эпик Гэймс-ийн "Анрийл Энжинь" 3-D бүтээх хэрэгслийг ашигласан байна.

Харин Хондагийн хувьд Sony-тэй хийсэн энэхүү хамтын ажиллагаа  нь цахилгаан руу удаан шилжиж байсан Sony-гийн үе шатыг хурдасгахад тусалж байна гэж шинжээчид дүгнэжээ. Хонда нь олон жилийн турш “Акура” брэндээрээ тансаг зэрэглэлийн автомашины зах зээлд байр суурь эзэлж орлого олох гэж хичээсээр ирсэн. Шинэ “Афийла” цахилгаан машины үнийн хувьд нэлээд өндөр үнэтэй байх гэнэ.

Sony Group Corp болон Honda Motor лимитид-ийн хамтын ажиллагааны үр дүнд бүтсэн анхны цахилгаан автомашиныг эхний ээлжинд 2026 оны эхээр Хойд Америк руу нийлүүлэхээр төлөвлөжээ. Шинэ загварыг танилцуулсан үйл явдлын дараа Токиогийн арилжаанд Sony-ийн хувьцааны ханш 1.6%-иар өссөн бол Хондагийнх тогтвортой байлаа.