Хятадын шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл нь Европын автомашины зах зээлд өндөр өсөлттэй байгаа гэнэ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд илүү олон хэрэглэгч цахилгааныг сонгох болсноор борлуулалт нь мэдэгдэхүйц өссөн байна. Статистик мэдээллээс харахад, Европ дахь арван цахилгаан автомашин тутмын нэг нь Хятадын үйлдвэрийнх байна.
2022 оны эхний 11 сарын хугацаанд Хятад улс 2.78 сая автомашин экспортолж Германыг гүйцсэнээр дэлхийн хоёр дахь том автомашин экспортлогч болжээ. Хятадад үйлдвэрлэсэн автомашины томоохон импортлогч Лондонд төвтэй “Эм-Жи Мотор”-ийн борлуулалтын албаны дарга Эндрю Стюарт хэлэхдээ, эдгээр хятад машин Их Британийн дотоодын хэрэглэгчдийн анхаарлыг их татаж байна.
ЭНДРЮ СТЮАРТ | “ЭМ-ЖИ МОТОР”-ИЙН БОРЛУУЛАЛТЫН АЛБАНЫ ДАРГА
"MG нь бүтээгдэхүүний чанар, үнэ, машин доторх технологийн ачаар Их Британийн автомашины зах зээлд хамгийн хурдацтай хөгжиж байгаа брэнд юм. Энэ брэндийн дор Хятадын импортын бүтээгдэхүүнүүд өдгөө Европын арав гаруй оронд борлогдож байна. 2020 онд ердөө 65 цэгтэй байсан бол одоо тив даяар 650 орчим худалдааны цэг ажиллаж байна.”
“ЭМ-ЖИ МОТОР” групп нь 2020 онд борлуулалтын чадавхиараа өндөр үзүүлэлттэй гарчээ. 2021 онд 30,000 борлуулалт хийсэн бол өнгөрөгч 2022 онд 51,000 болж өсчээ. Одоогийн байдлаар Хятадын цахилгаан автомашины арав гаруй брэнд Европт бий болсон байна. 2021 онд Хятад улс дэлхийн хэмжээнд 550 мянга орчим автомашин экспортолсны 40 хувийг Европын зах зээлд борлуулжээ. Хятадын шилдэг цахилгаан автомашины брэндүүдийн нэг болох “Эн-Ай-Өү”-г үүсгэн байгуулагч Цин Лихонг ярихдаа, өнөөдөр Хятадын аж ахуйн нэгжүүд хилийн чанадад гарч, Европын зах зээлд нэвтэрч байна. Миний бодлоор, энэ нь юуны түрүүнд Хятадын автомашины үйлдвэрлэл дээшилж эхэлснийг харуулж байна. Бид жинхэнээсээ автомашины хүчирхэг улс болох зам руу шилжиж байна. Цахилгаанжуулалт, оюун ухаан, даяаршил зэрэг нь бидэнд боломж олгосон" гэж онцолжээ.