Европын холбооны комисс аюулгүй байдлын үүднээс TikTok-ийг ажилтнуудын утсанд ашиглахыг хориглолоо

Технологи-360

Европын Холбооны үйлдвэрлэлийн  тэргүүн Тьерри Бретон пүрэв гарагт кибер аюулгүй байдалд анхаарлаа хандуулж байгаа талаар онцлохдоо Европын Комисс Хятадын богино хэмжээний видео хуваалцах TikTok аппликейшныг ажилчдынхаа гар утсанд хэрэглэхийг хориглож байгаа мэдэгджээ.

"Олон байгууллагуудын нэгэн адил Европын Комисс ... хамтран ажиллагсдаа хамгаалахын тулд кибер аюулгүй байдалд маш их анхаарал хандуулдаг" гэж тэрээр хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдэд дурджээ. "Энэ арга хэмжээ нь Европын холбооны Комиссыг кибер аюулгүй байдлын аюул заналхийлэл, Комиссын корпорацийн орчны эсрэг кибер халдлагад ашиглаж болзошгүй үйлдлээс хамгаалах зорилготой" гэж хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Гэхдээ одоогоор ТикТоктой холбоотой ямар нэгэн зөрчил гарсан эсэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Харин ТикТок энэ  шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, "Үүнийг буруу ойлголт дээр үндэслэсэн байна" гэж мэдэгджээ. Комисс мөн бусад сошиал медиа платформ дээрх аюулгүй байдлын явцыг байнга хянаж байх болно гэж нэмж дурджээ.