Оросын "Союз" сансрын хөлөг гацсан багийнхныг эргүүлэн авчрахаар ОУСС-д буулаа

Технологи-360

Олон улсын сансрын станцад гацсан багийнхныг эх дэлхийд буцаан авчрах даалгавартай Оросын сансрын хөлөг станцад амжилттай бэхлэгдлээ гэж Оросын сансрын агентлаг Роскосмос Ням гарагийн өглөө мэдэгджээ.

Нисгэгчгүй "Союз МС-23" энэ хөлөг Монголын дээгүүр хөөрч нисч 19 цаг 58 минутад станцын Поиск модульд залгагдсан байна. Баасан гарагт Казахстаны Байконур сансрын төвөөс хөөрсөн "Союз" хөлөг нь Оросын сансрын нисгэгчид Сергей Прокопьев, Дмитрий Петелин, АНУ-ын сансрын нисэгч Франциско Рубио нарыг есдүгээр сард эргүүлэн авчрахаар хөөрсөн юм. Өнгөрөгч гуравдугаар сард томилолтоо дуусгах ёстой байсан ч хоёр сарын өмнөөс тэдний "Союз МС-22" хөлөг онгоцны хөргөлтийн систем алдагдсаны дараа тэд сансарт гацжээ. Иймд "Союз МС-22" хөлөг онгоцыг ирэх сард нисгэгчгүйгээр ийнхүү буцаан авчрах гэж байгаа юм.