Тесла нь жил бүр 20 сая цахилгаан автомашин үйлдвэрлэх урт хугацааны зорилт тавьжээ

Технологи-360

Тесла Инк дараагийн үеийн автомашиныхаа угсралтын зардлыг хоёр дахин бууруулна гэж 3-р сарын 1-ний Лхагва гарагт хөрөнгө оруулагчдад мэдэгдсэн байна.

Гэхдээ энэ үеэр гүйцэтгэх захирал Элон Маск удаан хүлээлттэй байгаа жижиг оврын, боломжийн цахилгаан машины загвараа танилцуулаагүй байна. Техас дахь төв оффисоос компанийн хөрөнгө оруулагчдын өдөрлөгт танилцуулга хийсний дараа Теслагийн хувьцааны ханш 5%-иас илүү хувиар унажээ. Вэб нэвтрүүлгийн эхний гурван цаг орчим хугацаанд Маск тэргүүтэй Тесла компанийн удирдлагууд дэлхийн даяарх тогтвортой эрчим хүчийг нэвтрүүлэх цагаан цаасан дээрх төлөвлөгөөгөө практикт үйлдвэрлэлээс үйлчилгээ хүртэлх үйл ажиллагаагаа удирдах компанийн шинэчлэл хүртэл хэрхэн нэвтрүүлэх бүх асуудлыг хэлэлцсэн байна. Танилцуулгад олон тооны инженерүүд оролцсон нь Тесла компанийн нүүр царай нь зөвхөн Маск бус бусад хүчтэй удирдагдлага байдагийг харуулах гэсэн оролдлого байлаа гэж сэтгүүлчид онцолжээ. Өдөрлөгийн үеэр дэлхийн үйлдвэрлэлийн шинэ дарга Том Жу тайзан дээр гарч “Тесла нь дэлхийн хэмжээнд жилд 2 сая автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай” гэжээ. Мөн Теслагийн Санхүү хариуцсан захирал Зак Кирхорн тус компани үйлдвэрлэлийн хүчин чадлаа 10 дахин нэмэгдүүлж, жил бүр 20 сая автомашин үйлдвэрлэх урт хугацааны зорилтоо биелүүлэхийн тулд одоогийнхоос зургаа дахин их хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэж тооцоолсноо дуулгасан байна. Энэ тооцоо нь 175 тэрбум доллар хүрч магадгүй гэж тэрээр дурджээ.